ЭДИЙН ЗАСАГ

Ч.Хүрэлбаатар: ОУВС-гаас 99 сая ам.доллар Монгол Улсад орж ирлээ

ОУВС-гийн Захирлуудын зөвлөл Монгол Улсад Шуурхай санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд 99 сая ам.доллар олгох хэлэлцээрийг зургаадугаар сарын 4-нд албан ёсоор баталсан.

Тэгвэл дөрөв хоногийн дараа буюу өнөөдөр /2020.06.08/ ОУВС-гаас 99 сая ам.долларын санхүүжилт дансанд орж ирснийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдлээ.

Сануулахад, тавдугаар сарын 11-13-ны өдрүүдэд  ОУВС-гийн Ажлын хэсэг Монгол Улсын эрх баригчидтай цахим уулзалт хийсний дараа Шуурхай санхүүжилтийн хэрэгсэлд Монгол Улсыг хамруулах хүсэлтийг хэлэлцэж, төсвийн болон төлбөрийн тэнцлийн яаралтай төлбөрүүдийг гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 72.3 сая зээлжих тусгай эрх буюу 99 сая ам.долларын санхүүжилт олгох хэлэлцээрт хүрсэн юм.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button