НИЙГЭМ
Тагтнаас унах гэж байсан 2, 4 настай хоёр хүүхдийг аварчээ
Нийслэлийн онцгой байдлын алба хаагчид өчигдөр дөрвөн хүний амь насыг авран хамгаалжээ. Тодруулбал, тагтан дээрээсээ унах гэж байсан бага насны хоёр хүүхэд, Туул голд живж байсан 17 болон 20 настай хүмүүсийг аварчээ.
Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, “Богд-Ар” хорооллын 21А байрны 4 давхрын тагтан дээрээс бага насны хүүхэд унах гэж байна гэсэн дуудлагыг өчигдөр /06.11/ 11:17 цагт хүлээн авчээ. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 11:36 цагт очиж, 5 дугаар давхраас аврах олс ашиглан 4 дүгээр давхрын тагтаар орж, Б /4 настай, эрэгтэй/, Ж /2 настай, эрэгтэй/ нарыг аварчээ.
Г.ЖАРГАЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.