НИЙГЭМ
Д.Нямхүү: 326 хүнд шинжилгээ хийхэд халдвар илэрсэнгүй
Өнөөдөр /2020.06.13/ ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө. Энэ үэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:
“Өчигдөр буюу зургаадугаар сарын 12-ны өдөр нийт 326 хүнд шинжилгээ хийлээ. Бүгдэд нь коронавирус илрээгүй ээ.
Ингээд манай улсад нийт батлагдсан тохиолдол 197 хэвээр. Харин эдгэрсэн 95 хүн байгаа. ХӨСҮТ-д эмчлэгдэж буй 102 хүний биеийн байдлыг үнэлбэл 91 нь хөнгөн, 11 нь хүндэвтэр” гэлээ.
Мөн өнөө өглөө Энэтхэг, Лаос улсуудаас газардсан иргэдийн шинжилгээний сорьцыг цуглуулах ажил эхэлжээ. Тэдний дунд Энэтхэгт шавилан суудаг лам хүүхдүүд багтаж буй юм.
Х.ЭРХЭС















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.