Нийгмийн

Сүхбаатарын талбайн усан оргилуурын нээлт хойшилжээ

Сүхбаатарын талбайн урд хэсэгт байрлах 1.6 га талбай бүхий Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн усан оргилуур барих бүтээн байгуулалтын ажил дуусч, маргааш /2020.06.17/ ашиглалтад орно гэгдэж байсан ч хойшилжээ. Одоогоор хэзээ нээгдэх эсэх нь тодорхойгүй байна.

Тус бүтээн байгуулалтын хүрээнд 7200 м2 ногоон байгууламж хийгдэж буй. 84м урт 23,6 өргөнтэй гэрэлт болон хөгжимт усан оргилуур, монгол гэрийн хэлбэр бүхий шилэн пасадан шийдэлтэй хөгжлийн бэрхшээлтэй болон иргэдэд үйлчлэх хоёр нийтийн бие засах газар, хүмүүсийн амарч суух зориулалттай зургаан ширхэг саравч, дөрвөн эгнээ шатласан суудал бүхий хагас дугуй хэлбэрийн 800 м2 задгай талбай зэрэг тохижилтын ажлыг “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ гүйцэтгэсэн юм. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Лам
Лам
2020-06-16 18:50

Дарханы замын үлгэр боллоо

Холбоотой мэдээ

Back to top button