УЛС ТӨР

Ч.Содномцэрэн: Хяналтын тооллогод ямар нэгэн зөрчил илрээгүйтэй нэр дэвшигчид санал нийлсэн

Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Шинээр сонгогдсон гишүүдэд үнэмлэх гардуулахын өмнө та бүхэнд нэгэн мэдээлэл хүргэе. Монгол Улсын Ерөнхийлөгч “Та бүхэнд хуулинд заасны дагуу нийт тойргуудын 50 хүртэлх хувьд дахин тооллого хийх боломж бий. Гомдол гаргасан нэр дэвшигчдийн тойргуудад хяналтын тооллого хий” гэсэн.

Үүний дагуу бид СЕХ энэ сарын 27-28-нд нэр дэвшигчид, нам эвсэл, цагдаа, Тагнуулын газрын хяналтанд тооллого хийсэн. Нийслэлийн зургаан дүүрэг, Өмнөговь, Дорнод, Дархан-Уул аймгийн таван тойрогт, нийт 164 хэсэгт хяналтын тооллого хийлээ. Үүнд нийт 71.3 сая төгрөг зарцуулсан. Хяналтын тооллого хийхэд төрийн 2447 албан хаагч ажилласан.

Хяналтын тооллого хийсэн бүх тойрогт ямар нэгэн зөрчил илрээгүй. Хуульд заасан 50 хүртэлх хэсгүүдэд дахин тооллого хийлээ. Ялангуяа, гомдол гаргасан нэр дэвшигчдийн тойрогт түлхүү тооллоо. Гомдол гаргасан нэр дэвшигчид хяналтын тооллоготой санал нийлж, зөвшөөрөн, гарын үсэг зурсан” гэлээ.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
hun
hun
2020-06-29 09:40

zovshoorohgui geed naaduul chine yadgiin huvi tavilantaigaa evlereh heregteish hairan mongo duraaraa yumnuudaas neg bolhiin maa

Холбоотой мэдээ

Back to top button