УЛС ТӨР

Сонгуулийн үеэр Өвөрхангайд урлагийн тоглолт зохион байгуулсан ИТХ-ын даргыг 20 сая төгрөгөөр торгожээ

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ИТХ-ын дарга Д.Цэрэнтогтох энэ арын 2-нд сумандаа нийтийг хамарсан урлагийн тоглолт зохион байгуулсэн зөрчил илэрчээ. Улмаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Цэрэнтогтоход холбогдох зөрчлийн хэргийг 2020.06.19-ний өдөр хүлээн авч, 25-нд шийдвэрлэжээ.

Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 16.2 /нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, хонжворт сугалаа зохион байгуулсан, ивээн тэтгэсэн/ зааснаар түүнийг 20 сая төгрөгөөр торгосон байна.  

Сонирхуулахад, өнөө жилийн УИХ-ын сонгуульд Өвөрхангай аймгаас сонгогдсон С.Чинзориг, Д.Тогтохсүрэн, Г.Ганболд нар Сонгуулийн хууль зөрчин, эгүүлэн татах үндэслэл мөн гэж тус аймгийн иргэд СЕХ-ны гадна жагсаар байгаа юм.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

1
СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
240
1 Сэтгэгдлүүд
0 Сэтгэгдлүүдийн хуриултууд
0 Дагагч
 
Топ сэтгэгдэл
Халуухан сэтгэгдлийн хэсэг
Шинэ Хуучин Шилдэг
Зочин
Зочин

Toglolt zohion baiguulj bolohguig medseer bj orolttson gishuud hariutslaga huleeh estoi shuu dee. Ene huneer tug tahiw uu daa kkk odoo torguuliinh ni mongiig ogood amiig ni taglah biz kkk

Back to top button