Нийгмийн

Д.Нямхүү: ХӨСҮТ-д тусгаарлагдсан жирэмсэн эх амаржиж, охинтой болсон

Эрүүл мэндийн яамнаас ковид-19-ийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг хийж байна. Мэдээллийн эхэнд Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, Сүүлийн хоёр хоногт 400 гаруй мянган хүн өвчилж, 24 цагийн хугацаанд 200 гаруй мянган хүн өвчилж, 3000 гаруй хүн эндсэн тоон мэдээлэлтэй байна. ОХУ-д 24 цагийн дотор 6719 хүн шинээр өвчилж 53 хүн нас барсан байна. Мөн манай олон аймагтай хиллэдэг Буриад, Тува, Читид халдварын тоо 29-126 тохиолдлоор нэмэгдсэн. Түүнчлэн энэ жил томуугийн вакциныг хийлгэх нь үр дүнтэй” байх тухай хэлэв.

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа хэлэхдээ, “БНСУ-д 43 шинэ тохиолдол нэмж бүртгэгдсэн байна. Шинээр бүртгэгдсэн 23 нь дотоодын халдвар бол 20 нь гаднаас зөөвөрлөгдөн орж иржээ”

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “11031 иргэнд эмнэлгийн тусламж эмчилгээг хийж ажиллалаа. 29-30-нд шилжих шөнө 29 тусгаарлах байранд 180 эмч, эмнэлгийн ажилчид 2174 иргэнд тусламж эмчилгээг үзүүлсэн. Тусгаарлан ажиглах байранд яг одоо 5 хүртэлх насны 103  хүүхэд, хорт хавдартай 20 иргэн байна. Мөн Алтанбулагийн боомтоор авто осолд орсон хоёр иргэнийг татаж авсан. Тус иргэд Сэлэнгэ аймгийн эмнэлэгт эмчлэгдэж байгаа. Долдугаар сарын эхний хагаст АНУ-руу үйлдэх тусгай нислэгийг УОК-той зөвлөлдөн бэлтгэл ажлыг хангаж байна. АНУ-аас зүрх судасны мэс засалд орсон 9 иргэн ирнэ. Тус иргэдийг шаардлагатай тохиолдолд ЭНЭМҮТ-ийн зүрх судасны тасагт хүлээн авах болно”

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, "357 хүнд шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан. Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн болон ажиглах байранд тусгаарлагдсан 61 иргэдээс коронавирус илрээгүй. Нийт батлагдсан тохиолдол 220 байгаа түүнээс 175 нь эдгэрсэн. 34 хөнгөн 11 хүндэвтэр нийт 45 иргэн байна. Коронавирусийн халдвартай хоёр хүүхэд, хоёр жирэмсэн эмэгтэй байна. Үүнээс ХӨСҮТ-д тусгаарлагдсан төрөх дөхсөн байсан, эдгэрсэн жирэмсэн эх амаржиж охинтой болсон” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button