УЛС ТӨР

МАН-ын Удирдах зөвлөл УИХ-ын даргаар Г.Занданшатарыг улираан ажиллуулахаар болжээ

Өнөөдрийн /2020.06.30/ УИХ-ын Анхдугаар чуулганы үдээс хойших хуралдаанаар УИХ-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцэх гэж байна.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд “Сонгуулийн дүнгээр Улсын Их Хуралд 39 ба түүнээс дээш суудал авсан нам, эвсэл Улсын Их Хурлын даргыг нэр дэвшүүлнэ” хэмээн заасан. Энэ дагуу МАН-аас УИХ-ын даргад нэр дэвшүүлнэ.

Сонгуулийн дүнгээр үнэмлэхүй олонх болсон МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж Улсын Их Хурлын даргаар Г.Занданшатарыг улираан ажиллуулах саналд нэгджээ.

Уг саналыг одоо чуулганаар оруулан хэлэлцүүлэх юм. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button