УЛС ТӨР

“Ерөнхий сайдад У.Хүрэлсүхийг 100 хувийн саналаар дэмжлээ”

МАН-ын Бага хурлын долдугаар хуралдаан Тусгаар тогтнолын ордонд боллоо. Бага хуралд танхимаас 189 гишүүн, хөдөө орон нутгаас буюу цахимаар 97 гишүүн оролцсон байна.

Бага хурлаар Ерөнхий сайдад нэр дэвших хүнийг тодруулсан бөгөөд МАН-ын Бага хурлын гишүүд У.Хүрэлсүхийг 100 хувийн саналаар дэмжсэн байна.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, МАН-ын Бага хурал амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн хурлаар Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэн баталлаа. Монголын ард иргэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг багаар нь дэмжиж итгэл хүлээлгэсэн учир түүнийг үргэлжлүүлэн Ерөнхий сайдаар ажиллуулахад санал нэгдэн 100 хувь дэмжлээ. Ерөнхийлөгчид өргөн барина гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button