Нийгмийн

ЭМГЭНЭЛ: Байгаль орчны сайд асан У.Барсболд таалал төгсжээ

Байгаль орчны сайд асан Уламбаярын Барсболд 2020 оны 7 дугаар сарын 4-нд зуурдаар таалал төгсөж бидэнд хүнд гарз учирлаа. Тэрээр 2000-2006 онд Байгаль орчны сайдаар ажиллахдаа экологийн сөрөг нөлөөг багасгахаар “Ногоон  хэрэм” үндэсний хөтөлбөр, Биологийн төрөл зүйлийг хамгаалах хөтөлбөр, Ан амьтад, ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээ, Нутгийн иргэдэд түшиглэсэн менежмент, байгаль орчны салбарын хүний нөөцийг чадавхийг сайжруулах, “Бүх нийтийн экологийн боловсрол” зэрэг хөтөлбөрийг санаачилж, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийг Монгол Улсад байгуулж байсан. Энэ бүх дорвитой ажлуудаас түүнийг ямархуу мэргэжилтэн, удирдагч, манлайлагч байсныг харж болно.

Салбарынхаа гадаад харилцаанд онцгой анхаарч  76 гэрээ, санамж бичиг байгуулж, Шонхор шувуу хамгаалах,  Аргаль хамгаалах, Монгол орны нэн ховор ургамлыг зохистой ашиглах, хамгаалах, Байгаль орчныг хамгаалах, Байгаль орчны салбарын менежмент, чанарыг дээшлүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, Цаг уур, орчны шинжилгээний салбарыг хөгжүүлэх, Уур амьсгалын үндэсний хөтөлбөрийг батлуулж байсан гэх зэргээр дурдвал бичиг цаас, цаг их орох байх аа. Ганц жишээ дурдахад, “Ногоон хэрэм” үндэсний хөтөлбөрийн  хүрээнд Өвөрхангай, Төв, Булган, Дундговь, Баян-Өлгий, Өмнөговь, Ховд, Увс зэрэг 13 аймагт 10 000 гаруй га талбайг ойжуулж, ойн зурвас үүсгэн цөлжилтийг бууруулах даацтай ажлын эхлэлийг тэрээр тавьсан юм.

Тэр дан ганц төрийн хар хүн байсангүй. Ар гэр, хамт олон, найз нөхдөдөө үнэтэй зөвлөн туслагч, эгэлгүй хүнлэг, нөхөрсөг, бүтээлч хөдөлмөрч, олон нийтэд элэгсэг ханддаг эрдэмлэг энгүй хүн байлаа.

Талийгаачийн эгэл даруу, хамт олноо гэсэн хүнлэг нөхөрсөг, бүтээлч хөдөлмөрч зан чанар, элэгсэг дотно дүр төрхийг бид үргэлж дурсах болно. Гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлж байна. Ум сайн амгалан болтугай.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хамт олон

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

9
СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
240
8 Сэтгэгдлүүд
1 Сэтгэгдлүүдийн хуриултууд
0 Дагагч
 
Топ сэтгэгдэл
Халуухан сэтгэгдлийн хэсэг
Шинэ Хуучин Шилдэг
asasas
asasas

aguu tom avilgach, hulgaich bailaa. uiliin ur gej baidag um baina. Mongol oronoo zarsan hulgaich nariig burhan shiitgej baina

Иргэн
Иргэн

Хүнлэг, шударга хүн биш тийм хүн
байгаагүй шүүдээ түүнийг ч мөн олон хүн мэднээ

Тэнгэр эзэн
Тэнгэр эзэн

Үйлиин лай нь ирждээ зайлуул..ум амгалан оршиг. Энэ эх орноо боддогүй амиа хичээгч,авлигач,төрөөс төрсөн тэрбумтан,ард түмнии баялагаар баяжсан хулгайчдаа удахгүй та нарын ээлж ирнээ. Тэнгэр эзэн гэсгээх болно…ум мани бадми хум.

Зочин
Зочин

Сайн хүн шүү. Тусч таныхаа тусыг насан туршид бодож явна. Сайн эцэг, сайн хань, ээж аавын хайртай хүү нь байсан юм шүү та . Ум сайн амгалан нойрсоорой.

Монгол хүү
Монгол хүү

ум ма ни бад мэ хум

Зочин
Зочин

Ум ма ни бад мэ хум

eej
eej

um ma ni bad me hum

zocnin
zocnin

Sain hun bsan .Mongoldoo heregtei hun baisan

Зочин
Зочин

Хайран залуу хүн.

Back to top button