Нийгмийн

АТГ эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлжээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2020 оны 7 дугаар сарын 15-наас 7 дугаар сарын 24-ний өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 25 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 77 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 26 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт, хоёр гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлсэн байна.

Ажиллагаанд одоогоор 33 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.
Өмнөх долоо хоногт эрүүгийн 471 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 10 хэргийг шүүхэд шилжүүлэхээр прокурорт хүргүүлэн 5 хэргийг хааж, нэг хэргийг нэгтгэн шалгаж байгаа аж. Одоогоор 455 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button