Нийгмийн

Ерөнхийлөгч гадаадад гацсан иргэдийг татан авчрах ажлыг өргөтгөх үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Засгийн газрын зарим гишүүд, холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, гадаадад байгаа монгол иргэдээ эх оронд нь татан авчрах асуудлыг илүү өргөн хүрээнд үргэлжлүүлэх үүрэг, чиглэл өгчээ.

Монгол Улс өнөөдрийг хүртэл 12853 иргэнээ 40 гаруй улсаас татан авсан ч цаана нь ирэх хүсэлтэй 10 орчим мянган иргэний нөхцөл байдал хүнд байгаа тул цаашид тусгай нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч, илүү шуурхай ажиллахыг үүрэг болгосон байна. Ингэхдээ дараа, дараагийн тусгай нислэг үйлдэх хуваарь, боломж нөхцөл, эрүүл мэндийн салбарын хүчин чадал, тусгаарлах байр зэрэг холбогдох судалгааг нарийн гаргаж танилцуулахыг Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатарт үүрэг болгов.

Мөн өмнөх Засгийн газрын хэрэгжүүлж байсан наймдугаар сарын 1-н хүртэл үргэлжлэх иргэдээ татан авах эхний төлөвлөгөөг тасралтгүй хэрэгжүүлж, салбар, салбарын бэлэн байдлаа хангахыг сайд нарт даалгав.

Уулзалтад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал, Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, Гадаад харилцааны сайд Н.Энхтайван, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрх Элчин сайд Т.Бадрал, Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг нарын холбогдох хүмүүс оролцлоо гэж Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээллээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

5
СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
240
3 Сэтгэгдлүүд
2 Сэтгэгдлүүдийн хуриултууд
0 Дагагч
 
Топ сэтгэгдэл
Халуухан сэтгэгдлийн хэсэг
Шинэ Хуучин Шилдэг
Зочин
Зочин

Оройтсон гэсэн яахав дээ. Болж байна

Зочин
Зочин

Гадаад гацсан иргэд чинь бүгд вирустэй биш. Ялангуяа өвчлөл гайгүй байгаа орнуудаас иргэдээ татаад авчихвал ажил хөнгөрөх бус уу. УОК-ынхон олон сар коронавирусээс ард иргэдээ хамгаалах гэж ажилласнаас ядарч амраах хэрэгтэй байна.

Хариу
Хариу

Татаж авчрах хүний тоог гаргахдаа өөрийн нөөц бололцоог сайтар тооцож байгаа юу? Хамаагүй хүн авчраад байвал дотооддоо өвчин алдчаад дараа нь эмчилж чадахгүй балай юм болох вий. Ирж байгаа нөхдүүдээс хэл ам гаргахгүй гэсэн баталгаа аваач.

Отгоо
Отгоо

Чамд ямар хамаа бнаа.Солонгосд гацаад 5сар болж бна.Хүнии нутагт гацах ямар хэцүү бгааг мэдэж бна уу

Зочин
Зочин

Ene bertegchin medehgui ork l doo

Back to top button