ДЭЛХИЙ

Мельбурн хотын иргэд 21.00 - 05.00 цагийн хооронд гэрээсээ гарах боломжгүй

Австрали улсын Мельбурн хотод зургаан долоо хоногийн турш хатуу хөл хорио тогтоохоор болжээ.

Хөл хорио өчигдөр буюу өнгөрөгч ням гарагаас эхлэн хэрэгжсэн бөгөөд үүний хүрээнд иргэд оройн 20.00 цагаас өглөөний 05.00 цаг хүртэл хотын гудмаар явах хориотой болж байна. Харин өдрийн цагаар гэрээсээ дээд тал нь 5 км-ын зайд явахыг зөвшөөрч буй аж.

Үүний дээр бүх төрлийн баар, ресторан болон фитнес клубүүдийг хаах юм байна. Мельбурн хотын харьяалагддаг Викториа мужид өчигдөр шинэ төрлийн коронавирусийн 671 тохиолдол нэмэгдэж, долоон хүн нас барсан. Энэ нь хатуу хөл хорио тогтоох үндэслэл болжээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button