Нийгмийн

Мэрэгч амьтан устгадаг хорны улмаас 15 өвөгт тогоруу, нэг ангир үхжээ

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэн, Баян-Улаан тосгоны ойролцоо өнгөрсөн тавдугаар сарын дундуур олон тооны өвөгт тогоруу үхжээ. Үүний дагуу “Монголын зэрлэг амьтдыг хамгаалах төв”-ийн судлаачид газар дээр нь очиж ажилласан аж.

Судлаачид тосгоны төлөөлөлтэй хамт судалгаа хийх явцад нийт 15 өвөгт тогоруу, нэг хондон ангир үхсэн байхыг олсон байна. Түүнчлэн судалгааны ажил дууссанаас хойш нэмж 20 гаран шувуу үхсэнийг орон нутгийн мэргэжлийн хүмүүс устгал хийсэн аж.

Тэдгээр үхсэн тогоруунаас дээж болгон шинжилгээнд явуулахад “бромадиолин” хэмээх мэрэгч устгалын хорны найрлагад ордог химийн бодис илэрчээ.

Бромадиолин нь ургац, бэлчээр, агуулахуудыг мэрэгч амьтдаас хамгаалах зорилготойгоор монголд их хэмжээгээр ашиглагддаг цус бүлэгнүүлэгч химийн бодис ажээ.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-08-06 13:30

ХАйран шувууд. Миний дуртай шувуу ! Дэгдээхэй нь их хөөрхөн байдаг.

Холбоотой мэдээ

Back to top button