Нийгмийн

Цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдэд теле хичээл заана

Цар тахлаас сэргийлж, ирэх есдүгээр сарын 1-нд хичээл эхлэхэд хоёр настнуудыг цэцэрлэгт авахгүй, таван настныг түлхүү хамруулахаар болсон. Гэхдээ нэг ангид 20-иод дээш хүүхэд авахгүй байх зөвлөмжийг Эрүүл мэндийн яамнаас өгсөн тул танхимын хүрэлцээнээс хамаарч, нийслэлийн хэмжээнд 3-4 настнуудыг 100 хувь цэцэрлэгт хамруулах боломжгүй аж. Иймээс цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдэд зориулж, теле хичээл заах юм байна.

Энэ жил нэгдүгээр ангид элсэн суралцах хүүхдүүдийг нийслэлийн хэмжээнд цахимаар давхар бүртгэж байгаа бөгөөд наймдугаар сарын 7-ны байдлаар 10 мянга гаруй хүүхэд бүртгүүлжээ. Цахим бүртгэлийг ажлын өдрүүдэд 08.30-17.30 цагийн хооронд [email protected], parent.edu.mn хаягаар хийж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button