НИЙГЭМ

“МИК Холдинг” ХК-ийн хувьцааны 10 хувийг ХХБ-нд шилжүүлжээ

Улаанбаатар хотын банкны эзэмшилд байсан “МИК Холдинг” ХК-ийн нийт хувьцааны 10 хувийг /2.070.912 ширхэг хувьцаа/ Худалдаа, хөгжлийн банканд шилжүүлжээ.

Зургадугаар сарын 23-ны өдөр Худалдаа, хөгжлийн банканд Улаанбаатар хотын банкийг нэгтгэн нийлүүлэх зөвшөөрлийг Монголбанк гаргасан байдаг. Үүнд холбогдуулан дээрх хувьцааны шилжилт хийгджээ. Улмаар “МИК Холдинг” ХК дахь Худалдаа, хөгжлийн банкны эзэмшлийн хувь 19.99 болж өөрчлөгдсөн байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button