УЛС ТӨР

ХҮН Нийслэлийн Засаг даргад П.Наранбаярыг дэвшүүлэхээ зарлалаа

Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/-аас өнөөдөр /2020.08.14/ Хотын даргад П.Наранбаярыг дэвшүүлж байгаагаа зарлаж, мэдээлэл хийлээ.

Энэ талаар ХҮН-ын дарга Б.Найдалаа хэлэхдээ, “Орон нутаг, нийслэл, дүүргийн сонгууль нь аль нэг нам, улс төрийн хүчний бус иргэний сонгууль байдаг. Дүүрэг, нийслэлийн иргэд удирдлагаа иргэд өөрсдөө сонгох боломжийг төлөө аль нэг намтай эвсэхгүйгээр дангаараа мөрийн хөтөлбөртэйгөө оролцоход бэлэн байна. ХҮН-ын нийслэлийн намын хорооны дарга П.Наранбаяр сонгогдсон. Орон нутгийн сонгуульд ХҮН ялвал түүнийг Хотын даргад нэр дэвшүүлнэ” гэв.

УИХ-ын гишүүн Т.Доржханд хэлэхдээ, “Хотынхоо гудамжинд айх аюулгүй орчинд амьдарч, нийтийн тээврээр бүгд үйлчлүүлдэг хотыг аз жаргалтай хот гэж хэлж болно. Тиймээс бид ийм л хотын бий болгох ёстой. Мөн нийслэл, дүүрэг, аймгийн Засаг дарга нарыг Ерөнхий сайд томилно гэх зүйл яриад эхэлсэн нь Үндсэн хуулийн эсрэг ажиллаж байна гэж үзэж байна. Иргэд нь сум, аймаг, дүүрэг, нийслэлийн дарга нараа сонгодог байх ёстой” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button