УЛС ТӨР

УИХ-ын дарга гадаадад гацагчдаа “таг” мартжээ

УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламент анхдугаар чуулганаа зохион байгуулж, гишүүд тангаргаа өргөж, Засгийн газраа бүрдүүлснээр өндөрлөсөн. Өөрөөр хэлбэл, төрөө төвхнүүлээд хаалтаа хийчихсэн.

Харин шинэ парламент наймдугаар сарын 17-нд буюу өнөөдөр ээлжит бус чуулганы нээлтээ хийлээ. Шинэ парламентийн анхны ээлжит бус чуулганаар хэлэлцэх хамгийн гол асуудал нь төсвийн тодотгол.

Коронавирусийн улмаас улсын эдийн засаг хүндэрч, авдар улайсч, бадар барих дээрээ тулаад байгаа. Тиймээс УИХ-ын даргын ээлжит бус чуулганы нээлтийн үг эдийн засаг голчлон яригдав.

УИХ-ын даргыг эдийн засагтай адилхан чухал асуудал болох гадаадал гацсан иргэдээ дурсаж ярьсангүй гэх шүүмжлэл хөвөрч эхлэв. Нээрээ ч тэр гадаадад гацагсадаа таг мартсан бололтой. Ганц үг ганхийсэнгүй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button