УЛС ТӨР

АН-ын бүлгийн дарга Д.Ганбат Б.Пүрэвдоржийн асуудлаар цэцэд гомдол гаргана

УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан чуулганы хуралдаан даргалах үеэрээ УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн бүрэн эрхэнд халдсан асуудлаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат Үндсэн Хуулийн Цэцэд гомдол гаргахаар боллоо.

Учир нь УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар 2020 оны Монгол Улсын нэгдсэн төсвийн тодотголыг хэлэлцэж байгаа энэ өдрүүдэд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж бүрэн эрхийнхээ дагуу Засгийн газраас оруулж ирсэн төсөлд бичсэн зүйлийг уншиж, асуултдаа хариулт авах гэсэн үйлдлийг нь УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан бусдыг доромжлон гүтгэлээ гэж үзэж, Дэгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт заасны дагуу сануулах хариуцлага хүлээлгэн долоо хоног чуулганы хуралдаанд суулгахгүй хэмээн алх тогшсон юм.

УИХ-ын дэд дарга Т.Аюурсайханы энэ үйлдэл нь шинэчлэн баталсан УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн зүйл заалтыг гажуудуулж, Үндсэн хууль зөрчсөн шийдвэр гаргаж байна хэмээн үзэж УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Үндсэн Хуулийн Цэцэд гомдол гаргахаар болжээ.

Эрх баригч намын удирдлагууд хэт бярдсан байдлаар сөрөг хүчний дуу хоолойг боомилж, төрд хяналт тавих эрхийг зөрчиж буйгаас гадна сонгогчдынх нь төлөөлүүлэх эрхэд ийнхүү халдаж байгаа энэ мэт үйлдлийг Үндсэн Хуулийн Цэц зайлшгүй анхаарах ёстой гэж үзжээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. Бичиг соёлыг минь гутаан доромжилчихоод бас монгол төрийг бас нийлж доромжлох нь уу? Тэр хужаадаа тэгж чадахгүй ш дээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button