Нийгмийн

Ерөнхий сайд У.Хүрэлсүх нүүрс тээврийн жолооч нартай уулзлаа

Ерөнхий сайд У. Хүрэлсүх Тавантолгой-Гашуунсухайт боомтод ажиллах үеэрээ нүүрсний тээврийн жолооч нартай уулзлаа.

Ерөнхий сайд хоёр жилийн өмнө нүүрс тээврийн жолооч нартай уулзахдаа тайван зогсоол, амрах байр бүхий халуун ус, хоолны газар, зам дагуу бие засах газрууд гээд нийгмийн дэд бүтэцийн асуудлуудыг шийдэхээ хэлж байсан билээ.

Тэгвэл хэлж байсан энэхүү ажлууд нь 80-90 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа аж.

Тухайлбал, 14.000 гаруй жолооч амрах боломжтой тээвэрчдийн хотхон 86 хувийн гүйцэтгэлтэй яваа юм байна. Мөн 2500 автомашины зогсоолтой жолооч нарт зориулсан эмнэлэгтэй, 220 хүний суудал бүхий кино театартай байх юм.

Хотхон нь камерын хяналтын системтэй, Харуул хамгаалалттай. Бүрэн гэрэлтүүлэгтэй бөгөөд тун удахгүй ашиглалтад орох гэж байна.

Энэхүү хотхоны үлдэгдэл санхүүжилтыг даруй шийдвэрлэхийг сангийн сайдад үүрэг болгов.

Уулзалтын үеэр: Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам ашиглалтад орвол бид ажилгүй болох уу? хэмээн асуусан жолооч нарын асуултад

Ерөнхий сайд: Үгүй. Та бүхэн ажлаа аюулгүйн дүрэм журмыг хангасан, хүнд даацын авто замаар цаашид тээвэрлэлтээ үргэлжлүүлж хийнэ. Төмөр зам, авто замаар экспорт хосолж явна. Төмөр замаар жилдээ 30 сая тонн, автозамаар 20 сая тонн нүүрс тээвэрлэх тооцооллоор бид ажиллаж байгаа гэлээ.

Мөн цар тахалаас сэргийлэх зорилгоор жолооч нарын тусгаарлалтын хоног хугацаатай холбоотой асуудлуудыг жолооч нар ерөнхий сайдад хэлж байлаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Кк
Кк
9 сар 6, 2020 11:50

Гурилаа маскаа зүүгээчээ.

Иргэн
Иргэн
9 сар 6, 2020 20:15

харин ч нэг сайхан авна даа. Хулхи гэдгийг мэдэх байлгүй

Холбоотой мэдээ

Back to top button