Нийгмийн

Сурагчдыг хар тамхинаас сэргийлэх сургалтад хамруулна

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисын хэрэглээг хумих, урьдчилан сэргийлэх зорилгоор “Хасах-25” аян өрнүүлж буй юм. Энэ хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдаас мансууруулах бодисын талаарх ойлголт, хэрэглээний тархалт тодруулах судалгаа авах юм байна.

Судалгаанд 10 000 орчим сурагч хамруулахаар төлөвлөжээ. Мөн НҮБ-аас гаргасан стандартын дагуу 211 сургуулийн 1079 бүлгийн 29 мянган сурагчид “Мансууруулах бодисын хор хөнөөл” сэдвээр сургалт явуулах ажээ.

Нийт 91 мянга гаруй сурагчийн ар гэрийнхэн, асран хамгаалагч нарт энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулах юм байна. Мөн аяны хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн багш, нийгмийн ажилтнуудад ч энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэл олгох ажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button