Нийгмийн

“Спутник-V” вакциныг ОХУ-ын нөлөө бүхий эрхмүүд тариулж эхэлжээ

Өнгөрөгч наймдугаар сарын 10-нд ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин коронавирусийн эсрэг биет үүсгэж, дархлаа суулгах дэлхийн анхны вакцинаа “Спутник-V” хэмээн нэрлэснээ зарласан. Тус вакциныг тариулснаар хоёр жилийн турш коронавирусээс хамгаалах дархлаа үүсэхийг Эрүүл мэндийн яамнаас нь мэдээлсэн байна. Вакциныг галын шугамд ажиллаж буй эрүүл мэндийн ажилтан, цэргийн албан хаагчид хийлгэсэн бөгөөд төрийн дээд албаны эрхмүүд тариулж эхэлсэн тухай мэдээлэл байна.

Тухайлбал, Москва хотын захирагч Сергей Собянин вакцинжуулалтад хамрагдсаны дараа бусад нөлөө бүхий эрхмүүд вакцин хийлгэж эхэлсэн аж.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button