Нийгмийн

Өмнөд Солонгосоос нутаг буцахаар 5028 иргэн өргөдлөө өгчээ

Энэ сарын 4-ний өдрийн байдлаар БНСУ-ын Сөүл хот дахь Элчин сайдын яамны Консулын хэлтэс нийт 5028 иргэний нутаг буцах өргөдлийг хүлээн аваад байна. Өргөдөл гаргасан иргэдийн

  • 143 буюу 2.8 хувийг өндөр настан /асран хамгаалагчийн хамт/,
  • 684 буюу 13 хувийг 0-18 насны хүүхэд /асран хамгаалагчийн хамт/,
  • 79 буюу 1.5 хувийг жирэмсэн эх /асран хамгаалагчийн хамт/,
  • 124 буюу 2.4 хувийг эрүүл мэндийн шалтгаантай иргэд /асран хамгаалагчийн хамт/,
  • 14 буюу 0.03 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд /асран хамгаалагчийн хамт/,
  • үлдсэн 3984 буюу 79.2 хувийг бусад хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд эзэлж байна.

Тус Элчин сайдын яамны Консулын хэлтэс нь иргэдийн цагийг хэмнэх, бүртгэлийн оновчтой арга хэлбэрийг сонгох үүднээс тусгай үүргийн нислэгээр нутаг буцах хүсэлтэй иргэдийн бүртгэлийг цахим хэлбэрээр авч байна. 

Эх сурвалж: Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтэс

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button