Нийгмийн

Дэлхийн банкнаас 20 сая долларын хөнгөлөлтэй зээл, НЭГ САЯ долларын буцалтгүй тусламж олгоно

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Дэлхийн банкны суурин төлөөлөгч Андрей Михневтэй 21.0 сая ам.долларын 2 санхүүжилтийн гэрээнд тус тус гарын үсэг зурлаа. Цар тахлын үеийн нийгэм, эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөг бууруулж, ажил эрхлэлтийг өсгөж, халдварын эрсдэлийг арилгах зорилготой уг санхүүжилтийн гэрээг үзэглэжээ. 

Үүнээс 20 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээлээр хөдөлмөр эрхлэгчдийн санхүүгийн ачааллыг бууруулж, нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх боломжийг бүрдүүлнэ. Харин цар тахлын онцгой байдлын санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд олгож буй 1 сая ам.долларын буцалтгүй тусламжаар коронавирусийн халдвартай тэмцэн ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудыг хамгаалж халдвараас сэргийлэх хэрэгсэлд зарцуулна хэмээн Сайн сайд Ч.Хүрэлбаатар цахим хуудаснаа мэдээллээ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button