Нийгмийн

Томуугийн вакциныг ХААНА, ЯМАР ҮНЭТЭЙ хийж байгаа вэ

Хичээлийн шинэ жил эхэлсэн улирал солигдох энэ үед хүүхэд багачууд төдийгүй томчууд ч томуугаар өвчилдөг. Томуугаас урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга нь вакцин хэмээн ДЭМБ-аас зөвлөдөг.

Энэ жил томуугийн вакцин хийх эмнэлгүүд болон үнийн талаарх мэдээллийг хүргэж байна. ХӨСҮТ-д хэзээ вакцин хийгдэх нь одоогоор тодорхойгүй байгаа аж.

Харин зарим хувийн эмнэлэгт БНСУ-аас оруулж ирсэн томуугийн вакцин хийгээд эхэлсэн бөгөөд вакцины төлбөрт эмчийн үзлэг багтсаныг хэлж байв.

  • "Интермед” эмнэлэг томуугийн вакциныг 46 мянган төгрөгөөр, ажлын өдрүүдэд 08:00-20:00, амралтын өдрүүдэд 09:00-20:00 цагийн хооронд,
  • "Тод клиник” энэ сарын 15-наас хийж эхлэх бөгөөд цаг авч үйлчлүүлэх боломжтой,
  • "Family klinic” 45 мянган төгрөгөөр, ажлын өдрүүдэд 09:00-16:00, амралтын өдрүүдэд 10:00-15:00 цагийн хооронд хийж буй гэв.

Вакциныг жилд нэг удаа булчинд тарьж хэрэглэнэ:

  •     6 сартайгаас 3 хүртэлх настай хүүхдэд 0.25 мл-ээр булчинд тарина,
  •     3-аас дээш насны хүүхэд болон насанд хүрсэн хүнд 0.5 мл-ээр булчинд тарина.

Дараах тохиолдолд энэ вакциныг хэрэглэхгүй:

  •     Уг вакцины найрлаганд орсон аль нэг бодис болон өндөг, тахиа зэрэгт хэт мэдрэг,
  •     Сүүлийн нэг жилийн хугацаанд таталт өгч байсан,
  •     Өмнө нь томуугийн эсрэг вакцин хийлгэсний дараа 6 долоо хоногийн дотор вакцины дараах урвал, хүндрэл илэрч байсан,
  •     Дархлал дарангуйлах эмчилгээ хийлгэж байгаа,  дархлааны хомсдолтой хүнд хийхгүй.

Дархлаажуулалтын дараа илэрч болох  урвал, хүндрэл:

  •     Улайх, хавдах, өвдөх зэрэг хэсэг газрын болон халуурах, чичрүүдэс хүрэх, толгой өвдөх, ядарч сульдах, бөөлжих зэрэг хариу урвал илэрч болно
  •     Ховор тохиолдолд цочмог харшлын урвал илэрч болно
  •     Маш ховор тохиолдолд саажилт, мэдрэлийн үрэвсэл илэрч болно

          Хэрэв  дээрх шинж тэмдэгүүд илэрвэл эмнэлэгт хандах хэрэгтэй.

Ерөнхий анхаарах зүйлс

  • Вакцин хийлгэж байгаа хүмүүс тарьсан хэсгийг цэвэр байлгах дархлаажуулалтын дараах урвал илэрсэн тохиолдолд яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй
  • Томуугийн өвчлөл тархахаас сарын өмнө томуугийн эсрэг вакцин тариулах.        
  • Жирэмсэн болон хөхүүл үед вакцин хийлгэж болно. Гэхдээ эмчид үзүүлж, эмчийн заасны дагуу хийлгэх эсэхээ шийдэх ёстой.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button