Нийгмийн

Б.Баяраа: УБТЗ-д ялгаварлан гадуурхал, албан тушаалын гэмт хэрэг гаарсан

Төмөр замчдын үйлдвэрчний эвлэлээс “Улаанбаатар Төмөр зам” ажилтнуудынхаа хөдөлмөрлөх эрхийг боомилж, эрхийг зөрчиж буй тухай мэдээллийг хийж байна. Монголын Төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Баяраа, өнгөрөгч дөрөвдүгээр сарын 6-ны өдөр хийсэн хэвлэлийн хурлаараа, Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүхд албан тоот хүргүүлж байсан билээ. Тэрбээр:

“УБТЗ ажилчдын эрх ашиг, аюулгүй байдлыг дагаж мөрдөхгүй байна. Мөн ажилчдын ялгаварлан гадуурхал, албан тушаалын гэмт хэрэг гаарсан. Эгэл ажилтан алдаа гаргавал хэдэн жил ажилласан нь хамаагүй, цалин мөнгөгүй хөөж гаргадаг. Тиймээс төр засгаас иргэдээ хамгаалахыг хүсэж байна. Мөн ажилчдыг амар тайван ажлаа хийх нөхцөл бүрдүүлэхгүй, тэтгэвэр тэтгэмжийн хувьд ч шударга бус байгаа. Жишээ нь, 20 жил УБТЗ-д тасралтгүй ажиллаад 2-3 сар ажлаасаа тасрахад сүүлд тэтгэвэр тогтоолгоход тасарснаас хойших 6-7 жилээр бодож тэтгэвэр тогтоох, хөдөлмөрийн гэрээ дагаж мөрдөхгүй байх гэх мэт асуудал их байна” гэв.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Баасансүрэн
Баасансүрэн
2020-09-07 13:53

Төмөр зам соц-н үед ч бөөрөлхүү хөгийн газар байсаншдээ

Зочин
Зочин
2020-09-07 14:40

замаа �##�дсан байгаа

үз
үз
2020-09-07 14:40

замаа �##�дсан байгаа

Tsee
Tsee
2020-09-07 15:48

төмөр замын байгууллагад ялгаварлан г�##�уурх�##�д гаарчээ.төр засгаа үүнийг таслан зогсоо.

Холбоотой мэдээ

Back to top button