Нийгмийн

Өнөөдөр цагдаагийн “Сүлд” чуулгын 84 жилийн ой тохиож байна

Цагдаагийн “Сүлд” чуулгын 84 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна. Түүхийг сөхвөл МАХН-ын IX их хурлаас Үндэсний соёл, боловсролыг хөгжүүлэх тухай асуудлыг тусгайлан хэлэлцэж байв. Улмаар Засгийн газраас 1936 оныг соёл, боловсролын он болгон зарласан юм.

Үүнтэй холбогдуулан БНМАУ-ын Дотоод явдлын яамны сайдын 1936 оны есдүгээр сарын 7-ны өдрийн 125 тоот тушаалаар Улсын цагдан сэргийлэх газрын харьяанд сэргийлэхийн сайн дурын уран сайханчдаас бүрдсэн “Цагдан сэргийлэх клуб”-ийг байгуулсан нь өнөөгийн “Сүлд” чуулгын үндэс суурь болжээ.

Тус клубээс:

  • Төрийн шагналт, Монгол Улсын Ардын жүжигчин Г.Гомбосүрэн,
  • Төрийн шагналт, Ардын жүжигчин, шударга хөгжимчин Ц.Дашдулам,
  • Төрийн шагналт, зохиолч, төр нийгэм, соёлын зүтгэлтэн С.Удвал,
  • Ард олондоо “алиа” хэмээн хүндлэгддэг Ардын жүжигчин Ж.Данзан,

Улсын циркийн амьтан тоглуулагч Монгол Улсын Гавьяат жүжигчин Ц.Цэрэндорж нар ажил амьдралынхаа анхны гарааг эхэлж, Монгол Улсын Гавьяат жүжигчин Л.Нямсүрэн нарын зэрэг Монголын урлаг, соёлын олон алдартнууд төрөн гарсан түүхтэй.

2021 онд Хууль зүйн алба үүсэн байгуулагдсаны 110, орчин цагийн Цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний 100, цагдаагийн “Сүлд” чуулгын 85 жилийн ойн тохиох билээ.

Эх сурвалж: ЦСЧ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button