Нийгмийн

Тусгаарлах байранд гадаадын 84 иргэн байна

Улсын хэмжээнд 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар 68 тусгаарлан ажиглах байруудад нийт 4,186  иргэн байна. Үүнээс Монгол Улсын 3,459, гадаад улсын 84 иргэн байна.

Мөн Засгийн газрын шийдвэрээр татан авсан гадаад улсын ажиллах хүчний 643 хүн байгаа юм.

Үүнд:

  • Улаанбаатар хотод 3,459
  • Орон нутагт 595
  • Дархан-Уул аймагт 2, Сэлэнгэ аймагт 5, Дорноговь аймагт 119, Өмнөговь аймагт 288, Төв аймагт 173, Увс аймагт 4, Хөвсгөл аймагт 4 иргэн байна.

Тусгаарлалтын аюулгүй байдал, хоол үйлдвэрлэл, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр Онцгой байдал, Цагдаа,  Эрүүл мэндийн байгууллагын нийт 411 ажилтан, алба хаагч ажиллаж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button