Нийгмийн

Жендэрийн боловсролыг бүх нийтэд олгох цуврал сургалт эхэллээ

Монгол Улсын Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийн зорилт 3-т “Эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн гэр бүл, нийгэмд гүйцэтгэх үүрэг, оролцооны талаарх хэвшмэл ойлголтыг өөрчлөхөд чиглэсэн жендэрийн боловсролыг бүх нийтэд олгох сургалт, сурталчилгаа, нөлөөллийн ажлыг өрнүүлэх” гэж заасан байдаг.

Энэ хүрээнд Жендэрийн талаарх олон нийтийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор Стратеги Академи Жендэрийн үндэсний хороотой хамтран Германы Фридрих Эбэртийн Сангийн дэмжлэгтэйгээр 2020 оны 9 дүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн нийт 16 удаагийн цуврал сургалтуудыг зохион байгуулж байна. Энэхүү сургалтаар жендэрийн үндсэн ойлголт, жендэрийн тэгш байдлын талаарх зөв ойлголт, мэдлэгийг олон нийтэд таниулж, жендэрийн хэвшмэл ойлголтыг багасгах, жендэрийн мэдрэмжтэй бодлого, жендэрийн мэдрэмжийг төлөвшүүлэх зорилготой юм.

Сургалтын хүрээнд жендэрийн талаарх суурь мэдлэгийг олгохоос гадна жендэрийн эрх тэгш байдлын зарчмууд, жендэрийн дүн шинжилгээ, жендэрийн мэдрэмжтэй ажил мэргэжлийн сонголт, жендэрийн мэдрэмжтэй ажлын байр, жендэрийн эрх тэгш байдал хөгжилтэй хэрхэн уялдах, жендэрт суурилсан хүчирхийлэл гэж юу вэ?, жендэрт суурилсан эдийн засгийн өртөг, жендэр ба соёлын асуудал, жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд олон нийтийн оролцоо зэрэг сэдвүүдээр цуврал сургалт явагдах билээ.

Эхний удаагийн буюу 9 дүгээр сарын 5-ны өдрийн “Жендэрийн сургалт”-аар Жендэрийн үндсэн ойлголт-I, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар бодлого, арга хэмжээ сэдвээр сургалт явагдлаа. Жендэрийн талаарх олон нийтийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх 16 удаагийн сургалтад нэг удаагийн 20-оос дээшгүй хүн бүртгэж нас, хүйс, мэргэжил хамаарахгүй хүссэн хүн бүхнийг үнэ төлбөргүйгээр нээлттэй оролцуулж байгаа нь ихээхэн ач холбогдолтой сургалт болж байна

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button