Нийгмийн

ҮЙЛ ЯВДАЛ: Тавантолгой түлш компани мэдээлэл хийнэ

Өнөөдөр болох үйл явдлын мэдээллийг хүргэж байна.

09.00 цагт Засгийн газрын XI байранд МСНЭ, СЕХ, ТЕГ-аас орон нутгийн сонгуулийг зохион байгуулах, холбогдох хууль, журмыг хэрэгжүүлэх уулзалт зохион байгуулна. Утас: 90106600, 94111727

10.00 цагт МҮХАҮТ-д Эмээлтийн “Арьс шир, ноос ноолуур боловсруулах үйлдвэрлэлийн төлөв байдал, хөгжил” хэлэлцүүлэг болно.

11.00 цагт Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд Тавантолгой түлш ХХК, НЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэс, Газар зохион байгуулалтын албанаас цаг үеийн асуудлаар мэдээлнэ. Утас: 11325044

11.00 цагт “Скай плаза” төвд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Оюуны дархлаа ТББ-аас хог ангилах тухай, хог ангилсны үр дүн, ач холбогдлын талаар уулзалт зохион байгуулна. Утас: 99773800. 99101315, 88008516

11.30 цагт Үндэсний мэдээллийн төвд Соён гэгээрүүлэгч телевиз, Эрдэмтэн мэргэдийн зөвлөл хамтран "Монголын улс төрийн өнөөгийн байдал, шийдэл гарц” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах талаар мэдээлнэ. Утас: 99089842

12.00 цагт Үндэсний мэдээллийн төвд Хөгжлийн хөтөлбөр намаас орон нутгийн сонгуулийн талаар мэдээлнэ. Утас: 99114116

14.30 цагт НҮБ-ын төв байранд ЮНЕСКО-оос эрхлэн гаргасан “Монгол улсын Tехник, мэргэжлийн боловсрол, сургалт (ТМБС)-ын бодлогын тойм шинжилгээ”-ний тайланг танилцуулна. Утас: 70105652

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button