УЛС ТӨР

Зарим компанийн тендерт оролцох эрхийг хязгаарлажээ

Тендерт оролцох эрхгүй компаниудын нэрсийг Сангийн яамнаас зарлаж “хар дансанд” бүртгэжээ. “Мөлүүхээр”, “Тэгш-Өргөө”, “Бүрд-Уул”, “Кристаллхилл” гэх нэр дурдагдсан дээрх компани бичиг баримт, гэрээ зэргийг хуурамчаар үйлдсэн зэрэг зөрчилтэй байсан аж.

Тиймээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу гэрээний үүргээ биелүүлээгүй аж ахуй нэгжийг Сангийн сайдын ЭНЭХҮҮ тушаалаар “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэл”-д бүртгэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button