НИЙСЛЭЛ

Гарааны бизнес эрхлэгчдэд төрөөс дэмжлэг үзүүлнэ

УИХ-ын Инноваци, цахим бодлогын байнгын хорооноос “Гарааны бизнес эрхлэлтийн тулгамдсан асуудлууд ба төрийн дэмжлэг” хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Инноваци, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Г.Амартүвшин, Г.Дамдинням болон БШУЯ, МҮХАҮТ, Мэдээлэл технологийн үндэсний парк, Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацийн газар, Дриймэрс нэгдлийн төлөөлөл зэрэг 50 гаруй гарааны бизнес эрхлэгчид оролцлоо.

“Инновац, цахим бодлогыг эдийн засаг гэх ухагдахуунаар ойлгох ёстойг Н.Учрал гишүүн онцолсон бол БШУЯ-ны Инноваци, технологийн газрын дарга Д.Одгэрэл Инноваци, технологийн төрлөөр хэрэгжүүлж буй бодлого, зорилтыг танилцуулсан юм. Тус хэлэлцүүлгийг хамтран зохион байгуулж буй  “Dreamers”  нэгдэл 500 гаруй гарааны компаниудыг эгнээндээ нэгтгэсэн байна.

УИХ-д бие даасан байнгын хороотой болсондоо тус салбарын гарааны бизнес эрхлэгчид баяртай байгаагаа илэрхийлж, хууль эрхзүйн орчин, төсөв, хөрөнгө оруулалт, хүний нөөц боловсон хүчний асуудлаар тодорхой хэд хэдэн саналуудаар хамтарч ажиллахыг Байнгын хорооны даргад уламжиллаа.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button