НИЙГЭМ

“Есдүгээр сарын 21-нээс танхимаар хичээллэнэ гэх шийд гараагүй”

Коронавирусийн цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал дор бүх шатны сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа нээгдээд буй. Гэхдээ халдвар тархах эрсдэлтэй тул тодорхой үе шаттайгаар нээх бодлогыг холбогдох албаны хүмүүс баримталж байгаа юм.

Үүгээр ерөнхий боловсролын сургуулиуд гурван өдөр танхимаар, хоёр өдөр теле байдлаар хичээллэж байгаа бол их, дээд сургуулиуд 100 хувь цахимаар хичээллэж байгаа юм.

Тэгвэл олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр Нийслэлийн хэмжээн дэх сургуулиуд есдүгээр сарын 21-нээс 100 хувь танхимаар хичээллэж эхэлнэ гэх мэдээлэл түгсэн.

Уг мэдээллийг БШУЯ-ны Дээд боловсролын газрын даргаас тодруулахад,

“ЕБС дээр ийм асуудал яригдаж буй, гэхдээ эцсийн шийдвэр гараагүй байгаа. Харин их, дээд сургуулиуд аравдугаар сарын 5-наас танхимаар хичээллэж эхлэх нь хэвээр” гэсэн тайлбар өглөө.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button