Нийгмийн

Алтанбулагийн хилээр 96 иргэнийг татан авчээ

Өчигдөр /2020.09.11/ Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг автозамын шалган нэвтрүүлэх боомтоор 96 иргэн хил нэвтэрчээ. Иргэдийг Дархан-Уул аймгийн  “Дархан” зочид буудалд, Орхон аймгийн “Тэсоро” зочид буудалд тус тус тусгаарласан болохыг УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Асуумж, хяналт тандалтаар хоёр иргэнийг сэжигтэй тохиолдлоор тусгаарлан эмнэлгийн байгууллагад шилжүүлж, 94 иргэнийг ажиглан тусгаарлахаар Орхон, Дархан-Уул аймгийн Онцгой комисст шилжүүлсэн байна. 

Өнгөрөгч нэгдүгээр сараас хойш Алтанбулагийн боомтоор ОХУ-д сурч байсан болон бусад орноор дамжин ирсэн нийт 2250 иргэнийг хил нэвтэрч, эх орондоо иржээ.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button