Нийгмийн

Ашиглаагүй олон жил болсон газруудын эрхийг цуцлах санал хүргүүллээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас нийслэлийн нутаг дэвсгэр дэх эзэмшил газраа гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй олон жил болсон иргэн, аж ахуй нэгж байгууллагуудыг шалгажээ. Шалгалтаар нийт 114 газрыг шалгасан ба эзэмшил газрынхаа орчныг бохирдуулж, доройтуулан, хоёроос дээш жил ашиглаагүй тул газар эзэмших эрхийг цуцлуулах саналыг Нийслэлийн засаг даргад хүргүүлсэн байна.

Мөн хоёр дахь шалгалтаар тухайн газрууд зөрчлөө арилгаагүй байсан тул газар эзэмших эрхийг цуцлуулах саналыг дахин хүргүүлсэн аж.

Нийт эзэмшил газруудаас

  • Баянзүрх дүүрэгт - 26
  • Хан-Уул дүүрэгт - 25
  • Сонгино хайрхан дүүрэгт - 35
  • Сүхбаатар дүүрэгт - 11
  • Баянгол дүүрэгт - 15
  • Чингэлтэй дүүрэгт - 2 байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button