Нийгмийн

Баруун бүсийн экспортын түр хоригийг цуцлах эрсдэлийн үнэлгээний ажлыг эхлүүлнэ

2016 онд МУ-ын баруун бүсийн зарим аймагт гарсан бог малын мялзан өвчний дэгдэлтээс шалтгаалан салаа туурайтай малын махны экспортод түр хориг тавиад байгаа юм. МЭЕГ-аас шүлхий, мялзангийн хяналтын тайланг хүргүүлсэн бөгөөд түүнд үндэслэн баруун бүсийн экспортын түр хоригийг цуцлах эрсдэлийн үнэлгээний ажлыг эхлүүлэхээр болжээ.

Тодруулбал, “Хүнсний бүтээгдэхүүний экспорт, импортын аюулгүй байдлын хамтын ажиллагааны тухай” Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон БНХАУ-ын Чанарын хяналт, шалгалт, хорио цээрийн ерөнхий газар буюу одоогийн “ГЕГ” хоорондын хэлэлцээрийг 2009 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр байгуулсан. Уг хэлэлцээрийн хүрээнд Дэд сайд нарын хамтын ажиллагааны механизмыг байгуулан Монгол – Хятадын ХАА-н бүтээгдэхүүний худалдааны бодлогыг тодорхойлон хоёр жил тутамд хуралддаг. Энэхүү механизмын ээлжит V хуралдааныг өнөөдөр цахимаар зохион байгуулжээ.

Хуралдааныг МУ-ын ХХААХҮ-ийн Дэд сайд Г.Батсуурь, БНХАУ-ын ГЕГ-ын Дэд сайд Жан Жи Вэнь нар хамтран даргалж БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Т.Бадрал, МЭЕГ, МХЕГ-ын албаны төлөөлөгчид оролцсон байна.

ХХААХҮЯ-наас “Хүнс экспортлогч орон” болох зорилтын хүрээнд, худалдааны эргэлт, ХАА-н бүтээгдэхүүний экспортын нэр төрлийг бодлогоор нэмэгдүүлэх холбогдох эрх зүйн орчныг бий болгох чиглэлээр МХЕГ, МЭЕГ зэрэг мэргэжлийн агентлагуудтай тогтмол хамтран ажиллаж ирсэн юм. Хурлаар МУ-аас экспортлох хөх тариа, улаан буудайн гурилын холбогдох ургамлын хорио цээрийн шаардлагын тухай Протоколыг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн Сайд Ван И-гийн Монгол Улсад хийх албан ёсны айлчлалын үеэр байгуулж, гурилын экспортын эрх зүйн орчныг бий болгохоор тохиров.

Мөн адууны дайвар түүхий эд, сүү, сүүн бүтээгдэхүүний экспортын нөхцөл шаардлагыг 2020 онд багтаан тохирох, зөгийн балны хянан магадалгааны ажлыг ойрын хугацаанд эхлүүлэхээр шийдвэрлэжээ.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button