Нийгмийн
Ажилчны гудамжнаас Сонсголон хүртэлх 1.3 километр замын хөдөлгөөнийг есдүгээр сарын 25-нд нээнэ

Ажилчны гудамжнаас Сонсголонгийн авто зам хүртэлх буюу “Эрчим хүчний гудамж”-ны 6 км авто замын хөдөлгөөнийг 2020 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс шат дараатайгаар хэсэгчлэн хааж, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэж байна.
Нийслэлийн баруун бүсийн үйлдвэрийн хөдөлгөөний эрчим ихтэй 6 км авто замын 4.7 км авто замын хучилт тэмдэглэгээний ажил бүрэн дуусаж, зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээсэн юм.
Харин үлдсэн 1.3 км авто замын хашлага суурилуулалтын ажил хийгдэж байна. Авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг энэ сарын 25-ны өдөр бүрэн нээхээр шахуу график төлөвлөгөөний дагуу ажиллаж байгаа тухай нийслэлийн Автозамын хөгжлийн газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Авто замыг яаж сандран тавих нь буруу шүү. Норм стандартын дагуу ажлаа хийх хэрэгтэй. Тэгэхгүй бол яаруулсан гэх ш�##�тгаар чанаргүй зам тавьдаг. Энэ �##�дааг давтахгүй, сайн, чанартай зам тавиулаарай.