Нийгмийн

БНХАУ-аас хөдөлмөр эрхлэхээр 71 иргэн хилээр орж ирлээ

Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу Сүхбаатар аймагт хөдөлмөр эрхлэхээр БНХАУ-ын 71 иргэн хилээр орж ирэн тусгаарлалтад байгаа ажээ.

Тэдгээр иргэдэд коронавирус илрээгүй болохыг аймгийн Эрүүл мэндийн газраас нь мэдээлжээ.

Дээрх тогтоолоор Сүхбаатар аймгийн хоёр уурхайд нийт 95 ажилтан орж ирэх ёстой юм байна. Одоогоор "Цайрт минерал” ХХК-д 56, Эм Эл цахиурт овоон уурхайд 15 хүн ирсэн. Ажилчид хилээр нэвтрэхдээ өөрийн улсдаа болон хилээр нэвтрээд шууд ЗӨСҮТ-ийн явуулын лабораторийн шинжилгээнд давхар хамрагдан, хариу нь хэвийн гэж гарсны үндсэн дээр Сүхбаатар аймагт нэвтрүүлсэн байна. Тэднийг өдгөө тус тусын уурхайн байранд тусгаарлаж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button