ДЭЛХИЙМэдээ

Орегон мужийн хагас сая гаруй оршин суугчид гал түймрээс дайжив

АНУ-д одоогоор 100 гаруй гал түймэр 12 мужийг хамран гарч байгаа билээ. Эдгээр мужуудаас түймэрт хамгийн хүнд өртсөн нь Калифорниа, Вашингтон, Орегон мужууд юм. Үндэсний Гал Түймрийн Төвөөс (NIFC) мэдээлснээр одоогоор 4,4 сая акр (17806 км2) газар түймэрт нэрвэгдсэн байна.

Өнгөрсөн пүрэв гарагийн үдэш Орегон мужийн онцгой байдлын газраас мужийн 4,2 сая хүн амын 10 гаруй хувь нь түймрээс дайжсан аж. Орегон мужид гарч буй гал түймрүүдийн нэг нь санаатай тавигдсан хэмээн шалгагдаж байгаа юм. Мужийн захирагч Кейт Броун “Бид урьд нь хэзээ ч ийм хэмжээний гал түймэртэй нүүр тулж байсангүй. Цаг уурын өөрчлөлтийн хүндхэн үр дүнг амсаж байна” хэмээжээ.

Яг одоогоор түймэрт өртөж нас барагсдын тоо тодорхойгүй байгаа ч дор хаяж дөрвөн хүний амь нас эрсэдсэн байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button