Нийгмийн

Трамп долоо хоногт хоёр удаа Нобелын энх тайвны шагналд нэр дэвшлээ


Серби болон Бүгд Найрамдах Косова Улс хоёрын хооронд гэрээ хэлэлцээр хийхэд түлхэц болж өгснөөрөө ерөнхийлөгч Трамп энэ долоо хоногийн дотор хоёрдахь удаагаа Нобелын энх тайвны шагналд нэр дэвшжээ. Өнгөрсөн Баасан гарагийн өглөө Шведийн Парламентын гишүүн Магнус Яакобссон твиттэр хаягтаа, Трампын засгийн газрыг энх тайвны шагналд нэр дэвшүүлж байгаа талаараа жиргэсэн байна.

Бүгд Найрамдах Косова Улс нь Сербиэс 2008 онд АНУ-ын тусламжтайгаар тусгаар тогтнолоо зарласан. Өнгөрсөн баасан гарагт Трамп хоёр улсын удирдагч нарын уулзалтыг зохион байгуулж, эдийн засгийн хэвийн харилцааны гэрээнд гарын үсэг зурцгаасан юм. Гэвч Серби улс БНКУ-ын тусгаар тогтнолыг одоо хүртэл хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Гэхдээ энэ гэрээ нь агаар, авто болон төмөр замын холбоо үүсэх, хоёр улсын хооронд бараа худалдаалах, чөлөөтэй зорчих боломжийг олгож байгаа юм.

Албан ёсны Нобелын шагналын вебсайт дээр мэдээлснээр 2020 оны энх тайвны шагналд 318 нэр дэвшигч байгаа бөгөөд шагналын эзэн нь дараа жилийн аравдугаар сард тодрох юм байна.

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ХЭХЭ
ХЭХЭ
2020-09-14 04:34

трамп манайхны шагн�##� авдаг технологийг хэрэгжүүлж байна

Холбоотой мэдээ

Back to top button