ЭДИЙН ЗАСАГ

Сарын дундаж цалин 1.2 сая төгрөг болжээ

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2020 оны хоёрдугаар улирлын байдлаар нийт 44.0 мянган ААНБ-ын 676.4 мянган ажиллагчид хамрагдсан байна. Нийгмийн даатгалын шимтгэл (НДШ) төлж буй ААНБ-ын тоо өмнөх оны мөн үеэс 5.0%-аар, өмнөх улирлаас 4.3%-аар, ажиллагчид өмнөх оны мөн үеэс 0.1%-р, өмнөх улирлаас 2.3%-аар тус тус өсжээ. Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2020 оны 2 дугаар улирлын тайланд хамрагдсан 676.4 мянган ажиллагчдын медиан цалин 943.5 мянган төгрөг байна.

Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2020 оны хоёрдугаар улирлын байдлаар 1261.3 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 100.1 (8.6%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 1.6 (0.1%) мянган төгрөгөөр нэмэгджээ. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хамрагдсан ажиллагчдын 12.0% нь 420000 төгрөг хүртэлх цалинтай, 21.2% нь 420001-700000 төгрөгийн цалинтай, 27.4% нь 700001-1,1 сая төгрөгийн цалинтай, 17.7% нь 1.1-1.5 сая төгрөгийн цалинтай, 10.1% нь 1,5-2,0 сая төгрөгийн цалинтай, 7.0% нь 2,0-3,0 сая төгрөгийн цалинтай, 4.6% нь 3,0 сая төгрөгөөс дээш цалинтай байна.

Ажиллагчдыг цалин хөлсний бүлгээр авч үзэхэд өмнөх улирлаас 420000 хүртэлх цалинтай ажиллагчид 1.5 мянгаар, 900001–1,1 сая төгрөгийн цалинтай ажиллагчид 2.0 мянгаар, 1.1-1.5 сая төгрөгийн цалинтай ажиллагчид 6.6 мянгаар, 1,5-2,0 сая төгрөгийн цалинтай ажиллагчид 7.0 мянгаар, 2,0-3,0 сая төгрөгийн цалинтай ажиллагчид 2.9 мянгаар, 3,0 сая төгрөгөөс дээш цалинтай ажиллагчид 76-гаар нэмэгдсэн бол 420001-900000 төгрөгийн цалинтай ажиллагчид 5.0 мянгаар буурчээ.

Ажиллагчдын тооны бүлгээр авч үзэхэд 1-9 ажиллагчидтай ААНБ-ын ажиллагчдын сарын дундаж цалин 799.7 мянган төгрөг, 10-49 ажиллагчтайнх 1.0 сая төгрөг, 50-99 ажиллагчтайнх 1.2 сая төгрөг, 100-199 ажиллагчтайнх 1.3 сая төгрөг, 200 ба түүнээс дээш ажиллагчтайнх 1.8 сая төгрөг байна.

Ажиллагчдын сарын дундаж цалинг бүсээр авч үзэхэд Баруун бүсэд 889.6 мянган төгрөг, Зүүн бүсэд 1.0 сая төгрөг, Хангайн болон Төвийн бүсэд 1.1 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 11.3%-29.5%-р бага байна. Харин Улаанбаатар хотод ажиллагчдын сарын дундаж цалин 1.4 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 8.7%-р их байна.

Ангиллаар авч үзэхэд уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдынх хамгийн их буюу 2.9 сая төгрөг, харин зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарынх хамгийн бага буюу 765.3 мянган төгрөг байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button