УЛС ТӨР

Л.Наранбаатар МАН-д элсчээ

Ардчилсан намын гишүүн байсан, эдийн засагч Л.Наранбаатар МАН-д элсэж, намын батлахаа гардан авчээ. Тэрбээр 2020 оны УИХ-ын сонгуулиас өмнөхөн З.Энхболдыг эсэргүүцэж, шүүхдэлцэж явсан.

Мөн “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааны асуудлаар байнга тэмцэгчийн дүрээр өөрийгөө тодотгоод байсан билээ.

Тэрбээр МАН-ын гишүүн болсон талаараа “Улс эх орныхоо хөгжлийг түүчээлж, ачааны хүндийг үүрсээр ирсэн 100 жилийн түүхтэй, Монголын ууган намд гишүүнээр элслээ. МАН нь тусгаар тогтнол, эрх чөлөө, шударга ёс, эв нэгдэл, улс эх орны язгуур эрх ашгийг дээдэлсэн нийгмийн ардчилал (Социал Демократ)-ын үзэл баримтлалтай нам юм. Эх орон, ард түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр улс төрийн сонголтоо хийлээ. Улс төр бол багийн тоглолт, хичээнэ ээ” хэмээн өөрийн цахим хуудастаа бичжээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

4 Сэтгэгдэл

  1. тэнэг дурак ,,,,Ман ы захи####гыг амжилттай хэрэгжүүлснээ зарлаж бна, чамаар нохойд барьдаг мод хийсэн шооо

  2. Ийм л урвагч хүмүүс. Ямар ч жудаг үгүй. Эр хүний “шийр” ч үгүй. Эх орноо хамтран худ####даж хэдэн х####тар төгрөг харма####ах л санаатай ш дээ. АН-ын нэр хүнд унангуут “идэшгүй” болохоосоо айсан даа. Хэрэв АН тэргүүлээд эхлэбэл буцаад ирнэ, ха хх ха ххх аааа. Хэнд ч бүү итгэ, хүмүүс ээ.

  3. Намын эрх баригчид нь намынхаа үндсэн зорилгоос ухраад хувийнхаа эрх ашгийг бодоод байгаа юм чинь гарах нь зөв. Эх орныхоо эдийн засгийг хурдан зөв замд нь оруулаарай. Дайчин бодлоготон байгаарай.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button