НИЙГЭМ

Ажил хайж бүртгүүлсэн 28 мянган иргэн байна

Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2020 оны наймдугаар сард ажилгүй 4.9 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 939 иргэн ажилд зуучлагдан орж, 3.7 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна.Улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 13.3%-р, ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 29.2%-р буурчээ.

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2020 оны наймдугаар сарын эцэст 28.0 мянга байгаагийн 65.4% нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 34.6% нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.

Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 14.2%-р буурч, өмнөх сараас 1.3%-р өссөн байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 52.8% нь эмэгтэйчүүд байна. Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 1.7% нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа бөгөөд тэдгээрийн 47.9% нь эмэгтэйчүүд байна.

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2020 оны 8 дугаар сард шинээр бүртгүүлсэн иргэдийн 57.8% нь ажлаас чөлөөлөгдсөн болон халагдсан иргэд байгаа нь өмнөх сараас 3.5%-р өсжээ. Бүртгэлтэй ажилгүй хоёр хүн тутмын нэг нь бүрэн дунд, дөрвөн хүн тутмын нэг нь дипломын болон бакалаврын дээд боловсролтой байна. Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 55.9 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Irgen
Irgen
2020-09-14 23:15

Гол нь ажил олгогч нар туршлагатай хүна авна гээд авдаггүй. Тиймээс туршлагагүй хүнийг аваад туршлага суулгаж болно ш дээ. Дээр үеийн систе рүү шилжмээр бна. Тэгвэл з�##�уу хүмүүс нь ажилтай, орлоготой болно биз дээ! ! !

Irgen
Irgen
2020-09-14 23:16

Гол нь ажил олгогч нар туршлагатай хүн авна гээд авдаггүй. Тиймээс туршлагагүй хүнийг аваад туршлага суулгаж болно ш дээ. Дээр үеийн систем рүү шилжмээр бна. Тэгвэл з�##�уу хүмүүс нь ажилтай, орлоготой болно биз дээ! ! !

Холбоотой мэдээ

Back to top button