Нийгмийн

Бодлогын хүүг 8 хувь болгож бууруулжээ

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос мэдээлэл хийж байна. Мөнгөний бодлогын хороо энэ удаагийн хурлаараа хоёр шийдвэр гаргасны нэг нь бодлогын хүүг нэг нэгж хувиар буулгаж, 8% болгох шийдвэрийг гаргажээ.

Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван:

"Эдийн засгийн сэргэлтийг дэмжих, инфляцийг буулгах зорилгоор бодлогын хүүг бууруулах шийдвэрийг гаргасан. Гэвч цаашид цар тахлаас үүдэлтэй санхүүгийн хямрал, дотоодын эдийн засаг унах хандлагатай байгаа тул Монголбанкнаас шаардлагатай арга хэмжээг шат дараатайгаар авах болно” гэв.

Ийнхүү бодлогын хүүг 2020 онд, COVID-19 цар тахал гарснаас хойш Мөнгөний бодлогын хороо гурван удаа тус тус нэг нэгж хувиар буулгаад буй юм.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Хариу
Хариу
2020-09-14 15:20

Бодлогын хүүг бууруулах нь инфляцийг буулгахад тус нэмэр болохгүй. Харин эсрэгээр инфляцийг өдөөх учиртай. Эдийн засгийг сэргээх нөлөө байх уу гэвэл байна. Хоёуланд ач тустай зүйл байх боломжгүй. Б�##�ай юм бичиж байхаа болих хэрэгтэй.

Зочин
Зочин
2020-09-14 16:32

Сайхан арга хэмжээ аваад л байдаг. Хөрс нь дээрээ буухгүй байна шүү дээ. Бодитой ажил хиймээр байна. Төр Засгаас уг нь дорвитой арга хэмжээ авч байна л даа.

Холбоотой мэдээ

Back to top button