Нийгмийн

Оймсондоо мөнгө нуусан МХЕГ-ын хэлтсийн дарга нарын шүүх хурал хойшиллоо

Оймсондоо мөнгө нууж байгаад АТГ-ын мөрдөгч нарт баригдсан МХЕГ-ын хэлтсийн дарга асан Н.Баярсайхан, Э.Аззаяа нарт холбогдох шүүх хурал хойшиллоо. Тэднийг шүүх хурал өчигдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон ч шүүгдэгч Э.Аззаяагийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдаан давхардсан тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн, мөн тэдэнтэй хамт шүүгдэх шүүгдэгч Д.Төмөрбаатарт шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

Иймд хүсэлтийг хүлээн авч, хуралдааныг 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 09.30 цаг хүртэл хойшлуулжээ. Мөн шүүгдэгч Д.Төмөрбаатар нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй нь түүнд таслан сэргийлэх арга хэмжээ авахаар болсон байна. 

Түүнчлэн дараагийн шүүх хуралдаан хүртэл Н.Баярсайхан, Э.Аззаяа нарт авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-09-15 09:41

Хүнс хөдөө аж ахуй яамын сайд Батзориг эднээс хүнд гэмт хэрэг үйлдсэн улсад 8 төэрбум төгрөний хохирол учруулсан гэвч 40 сая төгрөгний торгууль авсан хэзээ энэ хүнийг шударгаар шүүх бол

санал
санал
2020-09-16 07:52

Энэ байгууллагын ажилтнуудаас өмнөх жилүүдэд хамгийн аймшигт хэрэг явд�##� гардаг байсан байх юм. Иймд татан буулгаад үндэс язгуурыг нь таслаад мэргэжлийн яамдуудад ажил үүргийг нь тараав�##� нарийн мэргэшсэн төлөв түвшин зөв хүмүүс ажиллах юс шиг санагдах юм.

Холбоотой мэдээ

Back to top button