ДЭЛХИЙНийгмийн

“Мерседес-Бенз” компани 1,5 тэрбум доллараар торгуулна

Автомашин үйлдвэрлэгч “Мерседес-Бенз” компанийг утаа шүүгчийнхээ үзүүлэлтийг худал зарласан хэмээн торгохоор болсон байна. Тус компани АНУ-ын засгийн газар болон Калифорнийн мужийн зохицуулагч байгууллагуудад 1,5 тэрбум долларын торгууль төлөхөөр болжээ.

Улмаар “Мерседес-Бенз” компанийг утаа шүүгчийнхээ үзүүлэлтийг худал мэдүүлснээр 2009-2016 онд стандартад нийцээгүй дизель хөдөлгүүртэй 250 мянга орчим автомашин зарсан гэж үзжээ.

Түүнчлэн зарагдсан тээврийн хэрэгслүүдийнх нь утаа шүүгчийг засах шаардлагатай хэмээн үзэж буй аж.

Эх сурвалж: cbsnews.com

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button