НИЙГЭМУЛС ТӨР

БНХАУ-д хандивлах нэг хонийг 95 мянгаар худалдан авна

БНХАУ-д /2020.02.27/ Ерөнхийлөгч Х.Баттулга албаны айлчлал хийж, Монголын ард түмнээс “30 мянган толгой хонь” бэлэглэж байгаа тухайгаа мэдэгдсэн. Монголын ард түмнээс хандивлаж байгаа 30 мянган толгой хонийг БНХАУ-ын тал “амьдаар авах хүсэлтэй” буйгаа уламжилсан билээ.

Тэгвэл Гадаад харилцааны яам болоод Мал эмнэлгийн үржлийн газар тус асуудал дээр ажлын хэсэг гарган ажиллаж байгаа аж.

Иргэдийн хандивласан бүх хонийг улсаас цуглуулж авахгүй байгаа бөгөөд зарим аймгуудад сүүлийн гурван жилийн дотор малын шүлхий өвчин гарсан тул тухайн бүс нутгаас мал авахгүй байх, олон улсын эрүүл ахуйн шаардлагыг мөрдөж байгаа гэх мэдээлэл байна.

Улмаар Хэнтий, Дорнод, Сүхбаатар гэсэн гурван аймгийн малчдаас нэг хонийг нь 95 мянган төгрөгт үнэлэн худалдан авч, хандивын хонины тоо, толгойг бүрдүүлж байгаа ажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-09-15 13:02

300 g zarah umsan haana hentei holbogdoh we

Бодол
Бодол
2020-09-15 15:05
Reply to  Зочин

Хамгийн чанартай махтай, ноолууртай зүүн 3 аймгийн хонио өгөхгүй байх ёстой ! Өгчихөөр наадуулыг чинь үржүүлж аваад өөрсдийн махны болон бусад ашиг шимийн экспорт байхгүй болно. Үүнийг Хөдөө аж ахуйн яамны мэргэжилтнүүд шууд зөвлөж төрийн хэмжээнд шийдэж байх ёстой.

Зочин
Зочин
2020-09-15 15:05
Reply to  Бодол

М�##�чид заръя гэсэн ч зүүн 3 аймгийнхийг бүү ав !

Зочин
Зочин
2020-09-15 15:06
Reply to  Зочин

М а л ч и д

Зочин
Зочин
2020-09-15 14:51

dandaa er honi ogooroi. em honi demii baih shuu

Баасансүрэн
Баасансүрэн
2020-09-15 21:57

Нүүдлийн м�##� аж ахуйгаа авч үлдэх бодлого хэвээрээ бол м�##�ынхаа генийг хамга�##�ах хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button