ЭРҮҮЛ МЭНД
ЭМЯ: 418 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус ИЛРЭЭГҮЙ

Өнөөдөр ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторит нийт 418 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Харин нэг хүн эдгэрэн дараагийн ажиглалтад шилжжээ.
Харин дэлхий дахинаа өнгөрсөн 24 цагийн хугацаанд 267 мянган хүн шинээр халдвар авч, ДӨРВӨН мянга гаруй хүн эндcэн байна. Өнгөрсөн өдрөөс өвчлөл 40 мянга, нас баралт НЭГ мянгаар буурсан байна. Харин 250 мянга гаруй хүн эдгэрчээ.
