ДЭЛХИЙ
А.Навальный ОХУ-руу буцахаа мэдэгджээ

ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный өнгөрсөн сард химийн хортой бодисоор хордуулсан болох нь батлагдсан билээ. Харин хэд долоо хоногийн өмнө ухаан орж, хүмүүстэй харилцаж эхэлсэн талаар Германы эмч нар мэдэгдсэн. Түүнийг хүмүүсийн ярианд хариу үйлдэл үзүүлж эхэлсэн тул амьсгалын аппаратыг нь салгасан байна. А.Навальный Германы “Charite” эмнэлэгт эмчлүүлж байгаа юм.
Тэгвэл Навальный Германд үлдэх бодолгүй байгаа бөгөөд нутаг буцаж, үйл хэргээ үргэлжлүүлэхийг зорьж байна хэмээн мэдэгджээ.
“А.Навальный Германд цагаачлах бодолгүй байна. Тэрбээр гэртээ харьж өмнө нь явуулж байсан үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх төлөвтэй байна” гэж ХБНГУ-ын албан тушаалтнууд хэлжээ.
Эх сурвалж: New York Times
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Химийн хортой бодисоор хордуулсан гэж хэн хэлээд байна вэ? Хэн чамд батлаад өгсөн бэ? Сэтгүүлч юм бол эх сурв�##�жаа сайтар нягт�##�ж байж бичиж бай. Новичок энэ тэрээр хордуулсан гэдэгт итгэж байгаа бол андуурч байна. Новичок маш хортой бодис учир нэг хүнийг хордуулахад ашиглах боломжгүй. Тайлбарлаж хэлбэл нэг хүнийг цөмийн бөмбөгөөр устгах гэж байгаатай адил санаа.