ДЭЛХИЙСПОРТ

Япон дахь сүмо Азүмарюү С.Тодбилэг коронавирусийн халдвар авчээ

Японы сүмогийн холбооноос “Таманои” дэвжээний 19 бөхөөс коронавирус илэрсэн тухайн өнгөрөгч долоо хоногт мэдээлсэн. Тэгвэл тэдгээр 19 бөхийн нэг нь Монголын тамирчин юм байна. Тодруулбал, “Таманои” дэвжээний тэргүүн бөх, жүрёгийн долоод бичигдэж буй Монголын Азүмарюү С.Тодбилэг аж.

Одоогоор тэдгээр 19 бөхийн 12 нь эмнэлэгт эмчлүүлж байгаа бол долоо нь дэвжээндээ гэрийн тусгаарлалтад орсон байна.

“Таманои” дэвжээний 28 бөхийн нэгийг нь ч ирэх ням гарагт эхлэх намрын тэмцээнд барилдуулахгүй гэдгийг Сүмогийн холбооноос шийдвэрлэсэн аж.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-09-15 15:30

SUMO EHELCHIHSEN 3 DAHI UDRUU BARILDAJ BHAD YUN IREH NYAM GARIG VE

Зочин
Зочин
2020-09-15 19:20

Hudlaa medee shuu

Холбоотой мэдээ

Back to top button